Монголын гастроэнтерологийн холбооны ерөнхийлөгч, МУ-ын төрийн соёрхолт, Ау-ны доктор, профессор
Д. Даваадорж
Монголын Гастроэнтерологийн Холбооноос жил болгон Монголын нийт Гастроэнтерологич эмч нар болон бусад мэргэжлийн мянга мянган эмч мэргэжилтнүүдэд зориулан уламжлал болгон зохион байгуулдаг Хоол боловсруулах эрхтэн судлал Долоо хоног 2025 “MONGOLIAN DIGESTIVE DISEASE WEEK- 2025” хурал амжилттай зохион байгуулагдан уригдан ирж оролцож буй нийт төлөөлөгчдийнхөө амрыг айлтган мэндчилье.
Энэхүү хурал маань бүрэн танхимын уулзалт, гардан сургалтын журмаар үргэлжлэх бөгөөд Хоол боловсруулах Дурангийн Нийгэмлэг, Нойр булчирхайн нийгэмлэг, Элэгний эмч нарын нийгэмлэг, Гэдэсний эмгэг судлалын Монголын Нийгэмлэг, Бодисийн солилцооны шалтгаант элэгний өөхжилт өвчин судлалын нийгэмлэг, Хүүхдийн хоол боловсруулах эрхтэн, шим тэжээл судлалын нэгдсэн холбоо, АШУҮИС, УНТЭ, УХТЭ, ШУГТЭ, ЭХЭМҮТ, Улаанбаатар Сонгдо Эмнэлэг, Интермед эмнэлэгүүд болон Монголын Хэт авиан оношлогооны нийгэмлэг хамтран Гибрид сургалтыг зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Энэ жилийн хурлын онцлог нь Монгол улс Хавдрын өвчлөлөөрөөр тэр тусмаа Хоол боловсруулах замын өвчнүүд, хавдрууд үүнээс Ходоод, Элэг, Улаан хоолойн хавдраараа 100000 хүн амд тохиолдох тохиолдлоороо дэлхийн дундажаас 3-9 дахин өндөр байгаа нь маш их анхаарал татсан асуудал бөгөөд БНСУ, Япон, Дагестаy улсын эрдэмтэд, эмч мэргэжилтнүүдтэй хамтран хэлэлцэж цаашид хэрхэн өвчлөлийг бууруулах, оношлогоо, эмчилгээний чадварыг хэрхэн сайжруулах, үндэсний эмч мэргэжилтнүүдийнхээ ажлын нөхцөл, багаж тоног төхөөрөмжийг хэрхэн сайжруулах, шинэ эмүүдийг эмнэлзүйн практикт хэрхэн хурдан нэвтрүүлэх, цаашид тухайн өвчнүүд болон хавдрын өвчлөлийг бууруулах, цуглуулсан мэдээллээ хэрхэн нэгтгэх боловсруулах зэрэг олон шийдлүүдийн талаар ярилцах болно. Иймд та бүхэн манай олон улсын хуралд идэвхтэй оролцож Монголын Гастроэнтерологийн Холбооны гаргаж буй санал санаачлагыг дэмжин ажиллана гэдэгт итгэж байна.