MDDW 2025 ТУХАЙ
Монголын Гастроэнтерологийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү нэр хүндтэй хурал нь Монголын бүх гастроэнтерологич эмч, мөн олон мянган эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг шинэ шатанд хүргэх зорилготой билээ. Энэ жилийн “DIGESTIVE DISEASE WEEK – 2025” хурал илүү өргөн цар хүрээтэй, олон улсын хэмжээнд явагдахаар төлөвлөгдөөд байна. Хурлын үеэр Ходоод гэдэсний дурангийн эмч мэргэжилтний нийгэмлэг, Монголын нейрогастроэнтерологийн нийгэмлэг, Гэдэсний эмгэг судлалын монголын нийгэмлэг, Монголын Элэгний Эмч нарын Нийгэмлэгийн төлөөллөөс гадна БНСУ, Япон, Австрали, АНУ, Францын нэр хүндтэй профессор, судлаачид оролцож, шинэлэг судалгааны үр дүн, эмчилгээний шилдэг туршлагаа хуваалцах болно.